Энн Хэтэуэй ажилгүй болов
Өчигдөр 18 цаг 54 минут

Одоо түүнд залуухан бүсгүйчүүдийн дүрийг санал болгохоо больсон гэнэ. "Үүнийг хүлээн зөвшөөрөх хэцүү байна. Гэхдээ бодит үнэн ийм байгаа юм. Надад санал болгодог дүрүүдийн тоо цөөрсөн. Өрсөлдөөн ч ширүүслээ. Залуу жүжигчин бүсгүйчүүд дороос хүчтэй түрэн гарч ирж байна. Тэд дэндүү царайлаг, бас авьяаслаг байна.
Бид бүгд тийм байхыг хүсдэг ч нас гэдэг зүйл бүхнийг шийдэх юм даа. Надад гомдоод байх зүйл үгүй. Учир нь, 20 настай байхад би олон дүрд балчирддаг байсан. Хууль ёсны зүйл болж байна. Чи 30 хүрчихлээр зарим нэг дүрийг 20-той хүүхнүүд авчих юм байна шүү дээ" гэж Хэтэуэй гомдолложээ.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment