Tuesday, November 17, 2015

Эгчдээ гар хүрээд 40 жилийн дараа шоронд илгээгдэв

Эгчдээ гар хүрээд 40 жилийн дараа шоронд илгээгдэв

4 минутын өмнө


Их Британийн Баруун Йоркшир гүнлигийн оршин суугч Патрик Экройд 40 жилийн тэртээ Зул сарын баярын өмнөхөн болсон хэрүүлийн үеэр өөрийн эгч Анитагийн үүдэн хоёр шүдийг цөм цохисоныхоо төлөө хоёр сар шоронд хоригдох ялаар шийтгүүлжээ.

Лийдс хотын шүүх тэр явдлын улмаас Анита хиймэл шүд зүүх хэрэгтэй болсон гэдгийг тогтоов. Тэрхүү хэрэг явдлын талаар эгч, дүү хоёр ээждээ худлаа хэлээд, золгүй явдал болсон гэж хуурчээ. Тэдний хэрүүлийн шалтгаан нь Жон Ленноны Happy Xmas дууны клип болсон аж.

Хэргийн үнэн мөн олон арван жилийн дараа ил болов. 2012 оны хоёрдугаар сард Патрик байцаалт өгөхдөө эгчийгээ шанаадсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Өдгөө 61 настай Экройд бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment