Tuesday, November 17, 2015

Top Gun-ы үргэлжлэлийг Фрэнсис Коппола хийнэ

Top Gun-ы үргэлжлэлийг Фрэнсис Коппола хийнэ

9 минутын өмнө


Алдарт Фрэнсис Форд Коппола Top Gun буюу "Шилдэг бууч" киноны үргэлжлэлийг бүтээхээр болжээ. Энэ тухай Америкийн жүжигчин Вэл Килмэр ярьсан байна. Кинонд мөн Том Круз, Жин Хэкмен нар тоглохоор болсон аж.

"Надад киноны хоёрдугаар ангид тоглох саналыг тавилаа. Зохиолыг нь уншилгүй зөвшөөрсөн хариу өглөө" гэж Килмэр өөрийн фэйсбүүк хуудсан дээр бичжээ.

Мань хүн жүжигчдийн бүрэлдэхүүн, найруулагчийнх нь нэрийг хараад л энэ шийдвэрийг гаргасан гэнэ. Жүжигчин Том Круз кинонд жинхэнэ байлдааны сөнөөгч онгоцнууд "оролцох" тохиолдолд л Top Gun-ы үргэлжлэлд тоглоно гэдгээ мэдэгджээ.

Найруулагч Тони Скоттын энэ бүтээл 1986 онд дэлгэцнээ гарсан бөгөөд Мэверик гэдэг хочтой сөнөөгч онгоцны нисгэгч Пит Митчеллын түүхийг өгүүлдэг юм. Энэ дүрийг Том Круз чадварлаг амилуулсан билээ. Харин Вэл Килмэр кинонд дэслэгч Том Казанскигийн дүрийг бүтээсэн байна.

Өдгөө 76 настай Фрэнсис Форд Коппола "Загалмайлсан эцэг", "Апокалипсис" зэрэг олон алдартай киног бүтээсэн билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment