80 тэрбумын орон сууцны зээл олгожээ
1 цаг 52 минутын өмнө

Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1 395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75 877-д хүрсэн байна.
Тухайн сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.1 нэгж хувиар, оны эхнээс 22.1 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 29.8 нэгж хувиар буурчээ. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2.4 хувь бол чанаргүй зээлийн эзлэх хувь 0.7 байна. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment