Monday, November 23, 2015

Ц.Мөнхбаярын нэхэмжлэлийг хэлэлцэнэ

Ц.Мөнхбаярын нэхэмжлэлийг хэлэлцэнэ

1 цаг 10 минутын өмнө


Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн ордон руу гал нээсний улмаас төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэнд буруутгагдан 21 жилийн ял сонссон "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй байна. Гэвч тэрбээр эрх чөлөөтэй болсон даруйдаа л нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахаа мэдэгдээд авсан билээ.

Үүнийгээ Ц.Мөнхбаяр "Захиалгат хэрэгт холбогдуулах гэж байдаг. Бид нарыг алдаа гаргасан дээр далимдуулаад эд нар бүх л хуулийг зөрчиж, гэрч нарыг дарамталж дээрэмчин, тонуулчин, хулгайч, онц ноцтой гэмт хэрэгтнүүд болгож, гүтгэсэн. Энэ бүх нэрээ цэвэрлүүлэх гэж нэхэмжлэл гаргасан" гэж тайлбарласан юм. Тэгвэл түүний нэр төрөө сэргээлгэх шүүх хурал өнөөдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүх дээр болох аж. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment