Tuesday, November 17, 2015

Ц.Нямдорж: Гарын үсэг цуглуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь гэмт хэрэг шүү

Ц.Нямдорж: Гарын үсэг цуглуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь гэмт хэрэг шүү

21 минутын өмнө


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар гишүүд хоёр тал болон мэтгэлцэж, маргалдаж байгаа билээ. МАН-ын суудалтай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийн байр сууриа илэрхийлсэн аж.

Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд гарын үсэг зурсан гишүүдээс цөөнгүй нь "Бидний мэдээгүй 2-3 зүйлийг нэмээд биччихсэн байна лээ. УИХ-ын 99 гишүүнтэй болох, таван жилээр сонгогдох тухай заалт байгаагүй. Тиймээс дэмжсэн" гэж ярьж эхэлсэн байна лээ. Би үүнийг гайхаад байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар дээрх аргаар хуйвалдан гишүүдийн гарын үсэг цуглуулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь гэмт хэрэг шүү. Энэ асуудлыг энэ хэвээр нь цааш хэлэлцсэн тохиолдолд УИХ-ын үйл ажиллагаа зогсоход ч хүрч магадгүй. Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар 25 гишүүн тус нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. Гэтэл та бүхэн 57 гишүүн дэмжсэн гээд байх юм. Тэгэхээр тооны хувьд маапаан байгаа биз? Ард иргэдийн дунд санал асуулга явуулахдаа "99 гишүүнтэй болохыг дэмжиж байна уу" гээд л асуучих хэрэгтэй. Тэгээд ард түмэн зөвшөөрвөл УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment