Хэвлэхийн балгасыг авах Ц.Баатарсайханы ард Н.Энхбаяр байгаа юу?
41 минутын өмнө

Хуучин Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилга олон хүний арааны шүлсийг асгаруулж, нээлттэй дуудлага худалдаанд орсон хөөрхий араб хүргэн Абдул Карим Забон хүртэл энэ худалдаанд яах гэж анхнаасаа оров оо хэмээн толгойгоо шааж сууна. Арга ч үгүй биз. Тэрбээр дуудлага худалдааны дэнчинд тавьсан 710 сая төгрөгөөрөө шатаж байгаа хүн. Энэ бол зүгээр нэг хоол идчихээд цайны мөнгөнд орхидог мөнгө биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэр тусмаа эдийн засгийн хямралтай хүндхэн энэ цаг үед бол асар их мөнгөнд тооцогдох нь мэдээж.
Араб хүргэн уг барилгыг 24 тэрбумаар уг нь авсан боловч энэ худалдааг болж дууссаны дараагаар энд тэндээс хавчлага үзүүлж, түүнийг амар тайван байлгахгүй гэдэг нь ойлгомжтой болуут татгалзах саналаа хүргүүлсэнийг бид мэднэ. Түүний оронд дараачийн үнийг хэлсэн "Таван богд групп"-ын Ц.Баатарсайхан хэвлэхийн балгасыг газартай нь хамт 23 тэрбум 850 сая төгрөгөөр авах нь тодорхой болов. Тэгвэл хэвлэх үйлдвэрийн ард залгаа оршдог "Таван богд групп"-ын хоёр давхар байшин дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэргүүлдэг, үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага байрладаг аж. Ц.Баатарсайхан, Ц.Элбэгдорж нар нэг нутаг бөгөөд ТББ нь түрээс төлдөг эсэх нь тодорхойгүй гэнэ. Уг барилгын 202 тоотод тэрхүү ТББ нь байрладаг аж. Өмнө нь "Эрх чөлөө" гэх нэртэй тус төвийг нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл удирдаж байгаад Америк явж ирээд парламентын гишүүн болж байв. Дараа нь Ц.Элбэгдоржийн төлөө үнэнчээр хүчин зүтгэсэн Ш.Батцэцэг гэдэг авхай Ерөнхийлөгчийн буянаар Индонезид Элчин сайдаар суусан билээ.
Тэгвэл нөгөө талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэх үйлдвэрийн барилга болон бусад асуудлаас болж эрүүгийн хариуцлага хүлээж байсан нэгэн. Өдгөө Ц.Баатарсайханы барилга дотор Н.Энхбаярын мэдлийн ТВ-9 телевиз байрлаж байгаа билээ. Өмнө нь ч тус телевиз Хан-Уул дүүрэгт орших "Таван богд групп"-ын төв офис дотор үйл ажиллагаа явуулж байсан билээ. Тэгэхээр Ц.Баатарсайхан, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар ямар нэг сэжмээр холбоотой болж таарч байгаа юм. Учир мэдэх хүмүүс Н.Энхбаярыг шарандаа тэрхүү балгасыг газартай нь хамт авч байна гэж хардаж буй.
Аль ч засгийн үед сүйхээтэй загнаж чаддаг, бүх асуудлуудаа шийдүүлж чаддаг "Таван богд"-ын Ц.Баатарсайхан ийнхүү үе үеийн Ерөнхийлөгч нарын ивээлд багтаж, их улс төрийг хөдөлгөж чадсанаар Төрийн ордны зүүн талын газар дээр эзэн суух нь тодорхой боллоо.
Тун удахгүй түүний япончуудтай хамт сүндэрлүүлэх өндөр шилэн байшин дотроос Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар Төрийн ордныг тольдон харсан шигээ заларцгаах болов уу. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment