Нэймар "Барса"-гаас явах уу?
25 минутын өмнө

"Реал" багийн зүгээс түүнийг ихэд сонирхож байгаа гэх яриа гарсанд "Барселона"-гийн довтлогч Нэймар тайлбар хийсэн байна. Тэрбээр Каталонийн багт бүх зүйл сэтгэлд нь хүрч байгаа гэдгийг онцолжээ. Гэхдээ авьяаслаг довтлогч хэзээ нэгэн цагт багаа солино гэдгээ үгүйсгэсэнгүй.
"Би энд их аз жаргалтай байгаа. Энд надад бараг бүх зүйл маань бий. Бүх зүйл надад таалагдаж байгаа. Тоглоход эрүүл мэнд маань тун дажгүй байна. Ийм багийг орхино гэдэг нь амаргүй зүйл. Гайхалтай тоглогчид, тасархай уур амьсгал, гоёмсог хот. Гэхдээ бүх хүчин зүйлүүдийг бодолцож үзэх ёстой. Тэгсний дараа амаргүй шийдвэрийг гаргах нь зүйтэй болов уу. Өмнө маань маш олон жил байна. Одоогоор би "Барса"-даа үнэнч хүн" гэж Нэймар өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment