Моника Белуччи хөхөвчгүй таваргав
24 минутын өмнө

Жүжигчин Моника Белуччи 51 настай ч залуу хүүхнүүдэд зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ нотлон харуулж байгаа билээ. Тиймдээ ч Италийн киноны од бүсгүй энэ дэлхийн хамгийн хүслэнт, дур булаам эмэгтэйчүүдийн нэгээр тодорсон. Түүний авахуулсан шинэ гэрэл зургуудыг харвал үнэхээр л Моника тасархай хэвээр байгаа гэдэг нь ойлгогдоно. Жүжигчин эмэгтэй гоё сайхан хэвээр өтлөхийг хүсэж байгаа тул элдэв мэс ажилбар хийлгүүлдэггүй хэмээн нэг бус удаа хэлж байв.
Хэд хоногийн өмнө Белуччи олон нийтийн үйл ажиллагаанд дэндүү донжлог байдалтай ирж, шүтэн бишрэгчдээ алмайруулжээ. Мэдэгдэхүйц турж, гуалиг болсон Моника биеийн галбирыг нь тодотгож өгсөн леггинс өмд өмсчээ. Дээр нь Chanel-ын улаан өнгийн савхин хүрэм өмссөн байв. Парисын Загварын долоо хоногт оролцогсод түүнийг хараад уулга алджээ. Белуччи үүндээ ихэд сэтгэл хангалуун инээмсэглэж байсан гэнэ. Тэрбээр цугларсан олон руу гараараа даллатал нимгэн цамцных нь дотор хөхөвч байгаагүй аж.
Эх сурвалж www.wikimon.mn
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment