Monday, February 1, 2016

Жастин Бибер настанд туслав

Жастин Бибер настанд туслав

31 минутын өмнө


Канадын дуучин Жастин Бибер элдэв дүрсгүйтлээрээ алдартай нэгэн билээ. Тэгвэл шуугиант хэрэгт холбогдох дуртай залууд зүрх гэж байдаг бололтой.

Хэд хоногийн өмнө дуучин залуу найзуудтайгаа хамт Лос-Анжелес хотын нэгэн шөнийн клубээс гарч явтал хэн нэгэн тусламж эрж байгааг сонсчээ. Жастин замын хажууд хэвтэж буй хижээл настай эмэгтэй рүү түрүүлж гүйсэн байна. Тэрбээр эмгэнийг босгоод, юу болсныг лавласан аж. Эмгэн эвгүй унасан хэмээн хариулсан ч гэрчүүд түүнийг хар өнгийн жийп машин мөргөчихөөд хэргийн газраас зугтаж одсон хэмээн ярьжээ.

Жастин эмгэнийг тайвшруулж байх хооронд найзууд нь цагдаа дууджээ. Хохирогч эмэгтэй эмнэлгийн тусламж авахаас татгалзсан тул Бибер найзуудтайгаа хамт цааш үргэлжлүүлэн шоудахаар явж өгсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment