Monday, February 1, 2016

Сэлфи хийх гээд худагт унажээ

Сэлфи хийх гээд худагт унажээ

32 минутын өмнө

Энэтхэгээр аялж явсан Австрийн нэгэн аялагч бүсгүй тус улсын Гужарат мужийн Жунагадх хотод сэлфи зураг авах гээд худаг руу унажээ.

Түүний аврал эрсэн орилооныг сонсоод нутгийн иргэд очиж туслалцаа үзүүлсэн байна. Тэд цамцнуудаа холбож уяад өөрөг зураг авах дуртай эмэгтэйг дээш татаж гаргасан гэнэ.

Цахим сүлжээнд аялагч бүсгүйг аварч буй дүрс бичлэг тавигджээ. Бүсгүйн бие нь энд тэндээ няцарч, хөхөрсөн байв. Эх сурвалж www.wikimon.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment