Tuesday, May 10, 2016

Хашаагаа тохижуулах өрхөд 10 хүртэл саяын зээл олгоно

Хашаагаа тохижуулах өрхөд 10 хүртэл саяын зээл олгоно

16 минутын өмнө


Засгийн газрын хуралдаанаар баталсан "Сайн хашаа" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй амины орны сууц голлосон хорооллыг хөгжүүлэх зорилготой гэнэ. Хэрвээ иргэд хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан газруудад хүсэлтээ өгөх юм.

Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд айл, өрхүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр таван жилийн хугацаатай 10 хүртлэх сая төгрөгийн зээл олгох аж. Тус зээлийн санхүүжилтийн 50 хувийг төсөвт тусгаж, улсын болон орон нутгийн төсөв хариуцах юм байна. Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд "Сайн хашаа" хөтөлбөр хэрэгжих юм байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment