Thursday, July 28, 2016

Таны машин усанд живсэн бол?

Таны машин усанд живсэн бол?

3 минутын өмнө


Өчигдрийн аадар борооны улмаас Сансарын тунель орчимд үер бууж автомашинууд их усанд автсан билээ. Их хэмжээний үерийн улмаас зогсоол усаар дүүрч, тавьсан машины хамар дээгүүр давсан зураг нийгмийн сүлжээгээр тарах боллоо. Хэрвээ танд болон таны найзад ийм зүйл тохиолдсон бол заавал үүнийг заавал уншаарай.

Учирч болох гэмтэл:

  • Цаапны шарикт дуу орох, холхивчууд угаагдсан тул дахин тослох шаардлагатай.
  • Агаар шүүгч руу ус ороогүй буюу усны түвшин капот даваагүй үед моторын ажиллагаа хэвийн. Гэхдээ усанд удаан байсан бол духны сальникаар, кастерийн жийргэвчээр ус орсон байх магадлалтай.
  • Салонд ус орсон бол хивсэнцэрийг хуулж, чийгийг гаргаж хатаах хэрэгтэй. Зэв идэх магадлал ихтэй тул бүү хойрголоорой.
  • Кропруу сальник, хагас гол зэргээр дамжин ус орох магадлалтай байдаг.
  • Хойноо хөтлөгчтэй бол редукторт ус орно.
  • Тоёота Приус машины хувьд дээрх зүйлсээс гадна хойно байрлах өндөр хүчдэлийн батарейд ус орсон эсэхийг заавал шалгах, хатаах хэрэгтэй.
  • Мэдрэгчүүд болон удирдлагын системүүд бага хэмжээний хүчдэлд ажилладаг тул давстай усанд богино холболт үүсгэж болзошгүй байдаг. Үүнээс шалтгаалж хянах самбар дээр анхааруулах гэрлүүд асах магадлалтай.
Авах арга хэмжээ:
  • Удаан зогссон бол орсон байх магадлал өндөр, капот давсан бол орсон байх нь илэрхий тул асаалгүйгээр шууд тос, усыг асгах хэрэгтэй. Мөн шаардлагатай тохиолдолд кастерийг тайлж цэвэрлэх бөгөөд тосыг ойрхон дахин солих хэрэгтэй.
  • Гаднаас хараад хэвийн гэж үзээд асаагаад явбал ус, тос холилдоод саарал, ээдсэн тосоор эд ангийг тосолж эхэлдэг. Ингэсэн тохиолдолд хугацаа алдалгүй яаралтай солиулах хэрэгтэй.
  • Капот давсан усанд зогссон бол динам, ременд маш их хог шороо ордог. Ремений шүдний завсраар хог чулуу орж тасрах аюултай. Улмаар цахилгаан хэлхээнд масс үүсэж хэрэгслүүдийг шатаах магадлалтай. Мөн таны машины динам доор байрлалтай бол их, бага аль ч усанд шатах магадлал өндөр гэдгийг санаад аваарай.
Эх сурвалж: Ontslokh.mn Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment