АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх сард хуралдана
24 минутын өмнө

Ирэх 12 дугаар сарын эхээр АН-ын Их хурал хуралдах тов гарсан бөгөөд үүнээс өмнө намын ҮЗХ хуралдаж 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдэгдэл, АН-ын даргыг томилох тухай, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Мөн Их хурлын бэлтгэл ажлын хэсгийг байгуулах юм байна.
Наадмын дараахан АН-ын ҮЗХ хуралдаж эхэлсэн ч төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжилгүй тарсан юм. Уг нь маргааш өдөр нь үргэлжлүүлэн хуралдахаар тогтсон ч гишүүдийн ирц нь бүрдээгүй. Тэгвэл АН-ынхан ҮЗХ-ын хуралдаанаа ирэх сарын 05-нд хийх чиг барьж, гишүүддээ зар тарааж эхлээд байгаа сурагтай.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment