1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэлтэй цүнх бэлэглэнэ
29 минутын өмнө

Улаанбаатар хот 379.419 өрхтэй, 1.3 сая гаруй хүн амтай. Улаанбаатарчуудын маань 27.4 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой буюу эмзэг бүлгийнхэн гэсэн ангилалд ордог.
Дээрээс нь эдийн засгийн хямрал нүүрлэж, төрийн томчууд хүртэл бүсээ дээд зэргээр чангалж байгаа өнөө үед Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран "1000 цүнх challenge" аян зарлажээ. Тэд гишүүн ББСБ-уудынхаа хандиваар маргааш буюу энэ сарын 25-нд Сүхбаатарын талбайд 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болж. Ингэснээр 1000 хүүхдийн ар гэрийнхний нуруун дээрээс том ачаа авч хаяна гэсэн үг.
Тодруулбал, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, эмзэг бүлгийн 1000 өрхийг сонгон, хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх "толгой өвтгөсөн" их ажилд нь нэмэр хандив оруулахын зэрэгцээ амьдралын боломж тааруу айлын хүүхдүүдэд эрдэм боловсрол эзэмших чин хүслийг нь бадраах, урам зориг нэмэхэд энэхүү аяны зорилго, ач холбогдол оршиж байгаа аж.
Холбогдох албаны мэдээлж буйгаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ББСБ "1000 цүнх challenge"-д нэгдсэн бөгөөд энэхүү аяныг цаашид ч жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment