Wednesday, August 10, 2016

Өвгөчүүлийг сэгсэрдэг эмгэн баригдав

Өвгөчүүлийг сэгсэрдэг эмгэн баригдав

10 минутын өмнө

Польшийн нэгэн тэтгэврийн хөгшин өөрийг нь эргүүлдсэн өвгөчүүлийн хоолонд нь нойрсуулах эм хийгээд, улмаар тэднийг дээрэмддэг байсныхаа төлөө шүүхээр орсон байна. Энэ зальжин эмгэн сонины танилцах зар дээрээс ганц бие эрчүүдийн утасны дугаарыг олж аваад тэдэнтэй танилцдаг байжээ.

80 настай Янина М гэдэг эмгэнийг шүүх хурал Бжеско хотод болж байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын явцад энэ хижээл настай эмэгтэй дор хаяж ийм хоёр гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдов. Эмгэний сүүлчийн хохирогч болох 78 настай тэтгэврийн өвгөн Щуров тосгонд амьдардаг байсан аж.

Эмгэн түүний итгэлийг олж аваад гэрт нь зочилж очсон байна. Удалгүй хоолонд нь "Лоразепама" гэдэг эмийг хийж хутгаснаар унтуулж орхисон гэнэ. Дараа нь өвгөний гэрт байсан бэлэн мөнгө, бөгжнүүд, үүрэн гар утсыг нь аваад явж одов. Түүний хулгайлсан эд зүйлийн нийт үнэ 2000 орчим доллар болжээ.

Хэрэв шүүх энэ эмгэнийг буруутай гэж үзвэл 20 хүртэл жилээр шоронд хоригдож магадгүй юм. Өмнө нь энэ эмгэн хулгай болон залилангийн хэрэг үйлдсэнийхээ төлөө есөн удаа шоронд орж байсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment