Wednesday, August 10, 2016

АН мэдээлэл хийхээр болов

АН мэдээлэл хийхээр болов

13 минутын өмнө


Засгийн газрын хуралдаанаар өчигдөр "Сайн малчин", "Сайн оюутан" хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нар мэдээлэл хийхээр болжээ.

Өмнөх Засгийн газрын үед "Сайн малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жилийн 30 хувийн хүүтэй байсан малчны зээлийг 18-10 хувь болгон бууруулсан юм.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн мягмар гарагт эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ "Сайн малчин", Сайн оюутан" зэрэг хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхдээ УИХ-аар хэлэлцүүлээгүй гэдгийг онцолсон.

Харин Ардчилсан намын зүгээс эл асуудалтай холбогдуулж,  өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийх болсон байна.
Эх сурвалж www.wikimon.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment