Өмнөх засгийн эхлүүлсэн "Сайн" хөтөлбөрүүдийг зогсоолоо
3 минутын өмнө

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үзсэн тул "Сайн хашаа", "Сайн оюутан", "Сайн малчин", "Сайн хувьцаа" хөтөлбөрүүдийг зогсоохоор болжээ.
"Сайн" хөтөлбөрүүдийг 2016 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны улсын төсөвт тусгаагүй байсан юм. Сонгуульд санал авах зорилгоор Монгол Улсын холбогдох хуулиудыг зөрчиж хэрэгжүүлж эхэлсэн гэж засгийн эрхийг авсан намынхны үзэж буй энэхүү хөтөлбөрүүдэд 596 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.
Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2016 оны улсын төсвийн тодотголд хуульд нийцүүлэн тусгахаар танилцуулахыг Сангийн сайд, БСШУС-ын сайдад даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөсөн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment